М.Даваажаргал Сумогийн холбооноос зөвшөөрөл авчээ

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

М.Даваажаргал Сумогийн холбооноос зөвшөөрөл авчээ

Мэргэжлийн сумогийн Нагоя башё ирэх ням гаригт өндөрлөнө. Харин одоогоор 11 өдрийн дараа тэмцээнийг ганцаараа илт тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд ирэх долоо хоногт Монголдоо ирэхээр болжээ. Тэрбээр Нагоя башёгийн дараа Монголд ирж, үндэсний бөхөөр барилдах зөвшөөрлийг Сумо бөхийн холбооноос албан ёсоор авчээ. Учир нь тэрбээр энэ сарын 26-28-нд болох Төв аймгийн 90 жилийн ойн барилдаанд барилдах аж.

Башё өндөрлөсөний дараагаар сумочид Японы хотуудаар явж, үзүүлэх тоглолт хийх хуваарьтай байдаг аж. Тиймээс Хакухо Сумо бөхийн холбоондоо албан ёсоор хүсэлтээ гаргаж, зөвшөөрөл авчээ.

Өнөөдөр Хакухо Какүрюү М.Анандыг давснаар 11 дэх даваагаа авч, Нагоё башёг ганцаараа итгэл төгс тэргүүлж байна. Мөн тэрбээр өнөөдөр дараалсан 41 дэх даваагаа аваад байна. Нэг ч унаагүй башёг тэргүүлж буй Хакухогийн араас есөн даваатай гурван бөх бий.

Энэ сарын башёд түрүүлж, 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг эвдэх түүний ялалт ойрхон байна. Өдгөө 28 настай Хакүхогийн хувьд түүхэн амжилт үзүүлсэн Чиёнофүжигийн 31, Тайхогийн 32 түрүүг эвдэх боломж бий.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж