Баяд хошууны даншиг наадам болов

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Баяд хошууны даншиг наадам болов

Увс аймгийн Зүүнговь, Малчин сумдад энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Баяд хошууны даншиг наадам боллоо. Наадамд Тэс, Зүүнговь, Малчин, Улаангом, Хяргас, Завхан, Баруунтуруун сумдын хурдан хүлгүүд уралдаж, хүчит 128 бөх барилдсанаас Монгол улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, улсын заан Д.Бумбаяр үзүүрлэжээ. Шандаст хурдан хүлгийн уралдаанд Тэс сумын 4-р багийн малчин н.Сумъяагийн хонгор азарга, Тэс сумын  8-р багийн малчин н.Лхагваагийн хээр даага, Баруунтуруун сумын малчин н.Цэрэвийн хар шүдлэн, Баруунтуруун сумын н.Лоохуузын хээр хязаалан, Улаангом сумын н.Төгсжаргалын шаргал морь, Тэс сумын 6-р багийн малчин н.Мөнхжаргалын жороо морь тус тус магнайлж, алтан жолоогоо өргүүлжээ.
Наадмын хүрээнд наадамчин олны дунд гар бөмбөг, ташуур шүүрэх, морин пологийн тэмцээн зохион байгуулсан байна. Морин пологийн тэмцээнийг Увс аймагт анх удаагаа явуулсан бөгөөд нийт зургаан баг оролцож, Тэс сумын  “Эхэн хурд” баг тэргүүлж, Хяргас сумын баг тамирчид удаалсан байна. Ташуур шүүрэх тэмцээнд 46 адуучин залуу авхаалж самбаагаа сорьсноос Зүүнговь сумын малчин н.Баяртогтох тэргүүн байрт шалгарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж