Холливудын нэрт жүжигчин Том Круз Малибугийн “D.W. Brown Studio”-ийн төгсөлтийн баяр дээр зочлон оюутнуудад илтгэл тавьжээ. Түүнийг төгсөлтийн баяр дээр ирнэ гэж төсөөлөөгүй байсан оюутнуудад алдарт жүжигчинтэй уулзах ийнхүү сайхан завшаан олдсон бололтой. “New York Post”-д мэдээлснээр тэрээр илтгэлдээ анх кино урлагт хөл тавьсан үеэс эхлээд өөрийн карейрийн талаар сонирхолтой яриа дэлгэсэн гэнэ.
Өдгөө 51 настай кино одын үеэл дүү Уильям Маподер “D.W. Brown”-ийг мөн төгсөж байгаа бөгөөд түүний яриа оюутнуудад маш их таалагдсан тухай төгсөлтийн баярын зохион байгуулагчид сүүлд мэдэгджээ. Том энэ үеэр хамгийн анх буюу 1981 онд анхны уран бүтээлдээ тоглосоноос эхлээд сүүлийн үед ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа талаараа мөн сонирхуулсан байна.
Э.АНХТУЯА