хаан Олон улсын буудалд ХХБ-ны сурталчилгааны самбарыг хийж гүйцэтгэн,
байрлуулах байгууллагыг сонгон шалгаруулах тухай нээлттэй тендерт
оролцохыг урьж байна.
ХХБ-ны сурталчилгааны 16
ширхэг самбарыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, Чингис хаан
ОУБ-ын олон улсын ирэгч болон явагчийн зааланд өнгө үзэмжтэй, чанартай
байршуулан гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах ба Тендерт
материалаа ирүүлэх байгууллага нь үйл ажиллагаагаа тогтвортой 3-аас
дээш жил явуулсан байх шаардлагатай.
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээ
- Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан
- Ирүүлэх үнийн саналд холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх (НӨАТ, г.м)
- Сурталчилгааны самбарыг хийж, суурилуулах хугацаа
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000 төгрөг бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Та
бүхэн холбогдох материалаа 2013 оны 7-р сарын 29-ний өдрийн 17:00
цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй
тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
Уг тендертэй холбоотой, холбогдох дэлгэрэнгүй материалыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот, Монгол улс
Тендертэй холбоотой тодруулах зүйл байвал ХХБ-ны Хангамж борлуулалт, гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс,
гар утас: 99091260
утас:331133
дотуур утас: 1490
имэйл: javkhlantugs@tdbm.mn)-тэй холбоо барьж болно.