Хүн амаа хэрхэн тоолох талаар зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хүн амаа хэрхэн тоолох талаар зөвлөлдлөө

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор хийхээр товлосон. Энэхүү тооллогоор хүн амаа бүрэн бүтэн тоолж тооцно гэсэн хүлээлт олны дунд үүсээд байна. Тиймээс тооллогыг чанартай явуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд өчигдөр хөдөө орон нутгийнханд зөвлөгөө өгч, семинар зохион байгуулж байгаа юм байна. Үндэсний статистикийн хорооны дарга, Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг зохион байгуулах комиссын орлогч дарга С.Мэндсайхан тооллогын ерөнхий чиглэл, орон нутгийн төсөв, тоологч, шалгагчийг сонгож бэлтгэх, сумдад статистикийн ажлыг хариуцан ажиллах чиглэл, хөдөө аж, ахуйн тооллогын бэлтгэл хангах зэрэг асуудлаар аймгийн тооллогын комиссын дарга нарт мэдээлэл хийсэн байна.
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж