Цахим банкаар татвараа төлөөрэй

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Цахим банкаар татвараа төлөөрэй

Банк санхүүгийн шилдэг үйлчилгээ, шинэлэг технологиор салбартаа тэргүүлэгч Голомт банк иргэд аж ахуйн нэгжүүдэд татвараа цахим хэлбэрээр төлөх цоо шинэ үйлчилгээг танилцуулж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулсан энэхүү үйлчилгээг Голомт банк Татварын ерөнхий газартай хамтран нэвтрүүлж байгаа юм.

Энэхүү дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нь иргэд харилцагч та бүхэнд бүх төрлийн татварыг богино хугацаанд интернэттэй холбогдсон газраас төлөх боломжийг олгоно.

Монгол улсад өнөөдөр 100 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллага, 500 мянга гаруй иргэн татвар төлж, улс эрх орныхоо төсвийн үндсэн эх үүсвэрийг бүрдүүлдэг гэсэн тоо байдаг. Тэгвэл эдгээр татвар төлөгчид өнөөдрөөс эхлэн Голомт банкаар интернэт банкны эрхээ нээлгэн www.egolomt.mn сайтаар орж татвараа ганцхан хоромын дотор төлөх боломжтой болж байна.

Өнөөдөр буюу 7-р сарын 17-нд Татварын ерөнхий газар энэхүү шинэ үйлчилгээний нээлтийг хийж, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад албан ёсоор танилцууллаа.

Эрхэм харилцагч та Голомт банкны 1646 лавлах утас болон бүх салбар нэгжүүдээс энэхүү үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Харин интернэт банкны хуучин хэрэглэгчид интернэт банк руугаа ороод татвар төлөх гэсэн цэсээр татвараа төлж цагаа хэмнээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж