Тина Турнерийн хурим тун удахгүй болно

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Тина Турнерийн хурим тун удахгүй болно

Өдгөө 73 настай нэрт дуучин Тина Турнер удаан хугацаанд харилцаатай байсан найз залуу Эрвин Бактай тун удахгүй хуримлах аж. Хосууд өнгөрөгч дөрөвдүгээр сард гэрлэх гэж буй тухайгаа албан ёсоор зарлаад байсан бөгөөд Турнер саяхан мөн Швейцарын иргэншилтэй болсон билээ.

Өөрөөсөө 16 насаар дүү продюссортой хамтран амьдрахаар болсон Турнер Щвейцарын үзэсгэлэнт Цурихын нуурын эрэг дээр хуримаа хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэдний ойрын эх сурвалжуудын хэвлэлд өгсөн мэдээллээр нэрт дуучны гэрлэх ёслол энэ сард багтан болох бололтой.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж