Нярайн эрчимт эмчилгээг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Нярайн эрчимт эмчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухааны технологийн зөвлөлийн хурал болж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хөнджээ. Тухайлбал, эмнэлгийн удирдлагууд болон ажилтнууд дутуу төрсөн нярайд үзүүлдэг, эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтыг тогтмолжуулах, эмнэлгийн зохион байгуулалтыг эргэн харах буюу эх хүүхдэд ногдох талбайг нэмэгдүүлэх, жилээс жилд нэмэгдэж байгаа маш бага жинтэй нярайн төрөлтөд бэлтгэж, хүний нөөцийн асуудлыг анхаарах, сэхээн амьдруулах тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэх зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ. Энэ асуудалд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа анхаарч ажиллахаа хэлсэн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж