ДАШТ-д оролцох туялзуур сэлэмчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

ДАШТ-д оролцох туялзуур сэлэмчид тодорлоо

Унгарын нийслэл Будапешт хотноо туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-13-нд болно. Уг тэмцээнд дэлхийн 140 гаруй орны 1100 гаруй тамирчин оролцох ажээ. Монголын туялзуур сэлэмний холбоо уг тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Уг тэмцээнд дараах бүрэлдэхүүнээр оролцохоор болсон байна: Д.Ганбаатар (ерөнхий дасгалжуулагч), Д.Баянбайгаль (дасгалжуулагч), А.Номиндарь (албаны хүн), Б.Баттөмөр, Б.Батхүү, Ц.Жигжидсүрэн (бүгд эрэгтэй, хүнд сэлэм), Э.Дөлгөөн (эрэгтэй, хөнгөн сэлэм), Э.Орхон, Б.Гэрэлмаа, Б.Цолмон (эмэгтэй, хүнд сэлэм), Ю.Ариунзаяа (эмэгтэй, илд сэлэм) (танилцуулга видеог: www.facebook.com

Манай туялзуур сэлэмний шигшээ баг хамгийн анх 2009 оны ДАШТ-нд нэг тамирчин илгээж байсан бөгөөд түүнээс бүх тэмцээнд оролцжээ. Энэ жил мөн манай тамирчид Кувейтэд болох залуучуудын ААШТ, “Тяньжин 2013” Зүүн Азийн наадамд оролцох юм.

Дашрамд дуулгахад Монголын Туялзуур Сэлэмний Холбоо 2015 оны Залуучуудын ААШТ-нийг зохион байгуулах эрхийг эх орондоо авсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж