Ердөө алгын чинээ хэмжээтэй уг бүтээлийг XVII зууны Голландын агуу зураачийн өөрийнх нь хөрөг гэж үздэг. Уг бүтээлийг Рембрандтын жинхэнэ бүтээл гэдэгт эргэлзээ байсан тул 2007 онд нэгэн дуудлага худалдааны үеэр ердөө 1500 фунт стирлингээр зарагдсан юм. Харин дараа нь уг бүтээл өөр нэг дуудлага худалдаанд ширүүн үнэ хаялцааны дараа 2.2 сая фунтаар зарагдсан байдаг. Дээрх дуудлага худалдаанаас есөн сарын дараа Рембрандтын судалгааны төвийн тэргүүн Эрнст ван де Ветеринг уг бүтээлийг түүний жинхэнэ бүтээл болохыг баталсан билээ.
Рембрандтын бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь 2009 онд дуудлага худалдаанд 20,2 сая фунт стирлингээр зарагдсан “Portrait of a Man” бүтээл юм.