Уругвайн шигшээ болон Наполи клубын довтлогч Эдинсон Кавани Францын нийслэл хотын багт 55 сая фунтын үнээр ирлээ. Өдгөө 26 настай тэрээр нийслэл хотын багтай таван жилийн гэрээ үзэглэжээ. Тэрээр Наполид гурван улирлыг үдэхдээ 78 гоолыг оруулж байсан юм. Тэрээр Францын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнээр ирсэн тамирчин болж түүхэнд үлдэхээр болжээ. Хэдхэн долоо хоногийн өмнө Атлетико Мадридаас Монако клубт ирсэн Фалкао 50 сая фунтээр ирж түүх бүтээгээд байсан бол нийслэл хотын баг Каванид Фалкаогоос илүү мөнгө төлж өөрийн болгосон билээ. “Бид Каваниг өөрийн болгосондоо баяртай байна. Тэр үнэхээр сайн хөлбөмбөгч бид ирэх улиралд өмнөх амжилтаа давтах болно. Түүний тулд бид хичээх болно. Каваниг бид наймааны цонх нээгдмэгц л сонирхож эхэлсэн. Английн багууд ч өрсөлдөөнд байсан гэхдээ эцсийн дүнд бид өөрийн болгож чадлаа” гэж ПСЖ клубийн эзэн Нассер аль Хелафи ярьжээ. Нэгэн цагт бага дэлхийн аварга гэгдэж байсан Сери А-д Кавани зургаан улирлыг үдэхдээ 136 тоглолтод 102 гоол оруулсан юм.
Эдинсон Кавани ПСЖ-д хөл тавилаа
Б.СҮХ