Италийн интеграцийн сайд суудлаа өгөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Италийн интеграцийн сайд суудлаа өгөхөөр боллоо

Италийн хамгийн анхны хар арьст сайд Сесил Киенгэ албан тушаалаа өгөхөөр боллоо. Италийн засгийн газарт интеграцийн сайдаар ажиллаж, хэд, хэдэн удаа сенатороор сонгогдож байсан тэрээр үзэл бодлын зөрүүгээсээ болж суудлаа өгөхөөр болсон байна. Тэрээр цагаачлалын эсрэг бодлогыг эсэргүүцдэг бөгөөд Италийн засгийн газар энэ хуулийг батлахаар болсон юм. Ийнхүү тэрээр Италид эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Италийн парламентын гишүүн Калдероли түүнийг “Итали бол бидний нутаг. Элдэв янзын хүмүүсийн цуглуулга биш” гэж хэлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. “Европийн холбоонд нэгдсэн манай улс ийм хатуу бодлого баримтлах нь бидний ирээдүйд л халтай. Эдийн засаг, худалдаа эргэлт, ажил эрхлэлт гээд цагаачид л энэ хар бор ажлыг хийж байгаа шүү дээ. Тэгээд ч манай улстөрд арьс өнгөний үзэл байх ёсгүй. Намайг энэ үзэл бодлоо хэлсний минь төлөө хэн ч сармагчин гэж дуудах эрх байхгүй” гэж Сесил Киенгэ ярьжээ. Парламентын гишүүн Роберто Калдеролли түүнийг орангутан хэмээн парламентын нэгдсэн чуулган дээр хэлсэн билээ. Яг энэ үйлдлийнхээ төлөө Калдеролли уучлал гуйгаагүй бөгөөд өөрийн байр суурин дээрээ хатуу зогссоор байгаа юм. Киенгэгийн гэр бүл 1983 онд Италид нүүж ирсэн аж. Энэ үед тэрээр 19 настай байжээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж