30 дахь удаагийн Азийн банкны холбооны чуулган ирэх есдүгээр сарын 12, 13-нд “Блью скай” цамхагт болох гэж буй.
Олон улсын чуулга уулзалтыг Азийн банкны холбоо болон Монголын банкны холбоо хамтран зохион байгуулах бөгөөд оролцогсдын бүртгэл эхэллээ. Чуулган энэ жил “Ази: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” сэдвийн дор Азийн бүс нутгийн болон Монголын банк, санхүүгийн салбарын хөгжилтэй холбоотой гол асуудлыг ярилцах юм байна. Чуулганд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд Монголын банкны холбоонд хандан бүртгүүлэх боломжтой.
У.БОЛОР