Эрэгтэй сагсчид шилдэг 16-д багтлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Эрэгтэй сагсчид шилдэг 16-д багтлаа

ОХУ-ын
Казань хотноо дэлхийн оюутны 27 дахь удаагийн Универсиад наадамд
оролцсон Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй баг шилдэг 24 багаас 16 байр, эмэгтэй баг нэг ч хожил авч чадалгүй 16-р байранд орлоо.

Эрэгтэй багийн хувьд Япон, Филиппин улсын багуудыг хожиж, түүхэн ялалтыг байгуулсан. Дэлхийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт хуваагдсанаас Монголын шигшээ баг В
хэсэгт Румын,
Мексик, Серб, Филиппин болон Японы багтай багтсан. Хэсэгтээ хоёр хожил авсан Монголын шигшээ дөрөвдүгээр байраар шалгарч, шилдэг 16 багт шалгарсан юм.

Серб 110 – 56 Монгол
Мексик 108 – 54 Монгол
Румын 89 – 72 Монгол
Филиппин 79 – 92 Монгол
Япон 72 – 75 Монгол

Универсиад наадамд
Ази тивийг төлөөлөн БНХАУ, БНСУ, Япон, АНЭУ, Филиппин болон Оман, Монгол
зэрэг долоон орны шигшээ баг оролцсон ч Өмнөд Солонгос, Монголын шигшээ
баг шилдэг 16-д багтлаа.

Улмаар Монголын шигшээ Германд 68:101, Норвегид 54:83, Чехэд 80-94 харьцаагаар хожигдож, XVI байрыг эзэллээ. Универсиадын эрэгтэйчүүдийн алтан медалийг ОХУ хүртсэн бол, Австрали, Сербийн баг мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Канад дөрөвдүгээр байр, Бразил VIII, АНУ IX байрыг эзэлсэн байна.

Эмэгтэйчүүдийн алтан медалийг АНУ хүртэж, ОХУ, Австралийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. 

-"Универсиад" наадамд оролцсон Монголын эрэгтэй шигшээ баг түүхэн хоёр ялалтыг байгуулж, дэлхийн шилдэг 16-д багд багтсан томоохон амжилтыг үзүүллээ.

Ч.БОЛ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж