Хашаа хайс буулгахад 46,5 сая төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хашаа хайс буулгахад 46,5 сая төгрөг зарцуулжээ

Нийслэлийн хэмжээнд 273 байршилд 1535 хашаа, гарааш, чингэлэг, хайсыг зөвшөөрөлгүйгээр барьсан гэдгийг нийслэлийн газрын албанаас явуулсан “Хашаа” нэгдсэн арга хэмжээний үеэр тогтоожээ. Эдгээр зөрчлийг арилгахад хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд л гэхэд 46,532,000 төгрөг зарцуулсан байна. Үүний 5,149,000 төгрөгийг нь буруутай этгээдүүдээр нь нөхөн нөхөн төлүүлсэн байна. “Хашаа-2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүрэг тус бүрийн Засаг даргын орлогчоор ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулагдаад байгаа бөгөөд эмх замбараагүй барьсан хашаа, зам талбай, орц гарцыг хааж барьсан зөвшөөрөлгүй хайс,хашааг буулгаж, зөрчлийг арилгуулж байна. Мөн газар эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй боловч хуульд заасан хугацаанд барилгын ажлаа эхлээгүй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гарган фото зургаар баримтжуулан, зөрчил арилгахад зарцуулах зардал, төсвийг тооцон гаргажээ.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж