Николас Мадуро гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Николас Мадуро гэрлэжээ

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро гэрлэсэн тухай El Nacional долдугаар сарын 16-нд мэдээлэв. Гэрлэх ёслолыг долдугаар сарын 15-нд хамаатан садныхаа хүрээнд хийсэн гэж Мадуро ерөнхийлөгчийн ордонд болсон мужийн захирагчдын зөвөлгөөн дээр  хэлсэн байна.

Николас Мадуро,  Силия Флорес Каракас хотод болсон парад дээр.
Фото: Luis Acosta / AFP

Мадурогийн эхнэрийг Силия Флорес (Cilia Flores) гэдэг бөгөөд олон жил хамтран амьдарч байсан тэрбээр ийнхүү түүний албан ёсны эхнэр болжээ. Мадуро ерөнхийлөгч болсны дараа Флорес Венесуэлийн тэргүүн хатагтай болсон юм. “Сэтгэлээр бид үргэлж хамт байгаа ч, бид ийм янзаар гэр бүлийн холбоог бэхжүүлэх үлгэрийг үзүүлэхээр шийдлээ» гэж Мадуро тайлбарлажээ.

Силия Флорес, Николас Мадуро хоёр, Уго Чавесийг засагт гаргасан “Тав дахь бүгд найрамдах улсын хөдөлгөөн»-ий удирдах зөвлөлд орж байлаа. 2006 онд Мадуро парламентын спикерийн суудлыг орхисоны дараа парламентыг 2011 он хүртэл Флорес удирджээ. Энэ эмэгтэй одоо тус улсын Ерөнхий прокурор юм байна.

Уго Чавесийг нас барсны дараа 2013 оны дөрөвдүгээр сард Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгч болсон. Чавесийн үеэр тэр дэд ерөнхийлөгч байлаа. Чавесийн өвчин хүндэрсэн цагаас тэр улс орноо тэргүүлж ирсэн гэж болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж