Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 9

Зургадугаар сарын 9-ний баяр

Олон улсын аккредитацийн өдөр

Олон улсын аккредитацийн өдрийг (International Accreditation Day)  2008 оны зургадугаар сарын 8-нд хийхээр тогтоожээ. Энэ баярыг тэмдэглэх болсон шалтгаан нь даяарчлалын санаачлага ба түүнийг Аккредитацийн олон улсын чуулга (IAF, International Accreditation Forum)  ба Лабораторийн аккредитицацийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ILAC, International Laboratory Accreditation Cooperation ) дэмжсэн байна.
ILAC, IAF хоёр нь туршилтын лабораторийн аккредитаци ба сертификаци олгодог байгууллага юм. ILAC олон улсын нийгэмлэг нь 30 гаруй жилийн өмнө байгуулагдсан дэлхийн 70 орныг өөртөө нэгтгэдэг.
Аккредитаци (accredere — итгэх гэсэн латин үг),  нь олон улсын эрх зүйд улсын буюу байгууллагын байнгын дипломат төлөөлөгчийг томилох үйлдлийг хэлнэ. Үүнд бас хэвлэлийн төлөөлөгч нар ч хамаардаг. Мөн гадаад орноос ажиллаж байгаа компаниудын төлөөлөгчид орно.

Найз  нарын олон улсын өдөр

“Найз гэдэг нь хоёр биенд орших нэг амь юм” Аристотель

Бүхий л он цагт аливаа ард түмэн нөхөрлөлийг нийгмийн ба ёс зүйн үнэт зүйлээр тооцож ирсэн ч тэд “жинхэнэ найз нөхөр хуруу дарам цөөн” гэж тооцож иржээ. “Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь үнэн худлыг нь мэдэхгүй далайн их луу гэдэгтэй адил зүйл юм” гэж Артур Шопенгауэр хэлсэн удаатай. Гэлээ ч бид энэ өдрийн баярыг хүргэх ядаж нэг хүн танд байгаа гэдэгт итгэнэ. Найз  нарын олон улсын өдөр (International Friends Day) гэдэг нь өөрөө найз нөхөддөө тэр хүн шиг танд чухал зүйл үгүй гэдгээ мэдүүлэх таны баяр юм.

Өдрийн ишлэл

“Баймааргүй зүйл гэж байдаг”
(Оросын эзэн хаан I Петр 1672 оны зургадугаар сарын 9-нд буюу хуучин тооллолоор тавдугаар сарын 30-нд төржээ.)
Бусад ишлэлээс: “Хэн харгис байна, тэр бол баатар биш”
“Мөнгө бол дайны артерийн судас”
“Нууц амрагтаа олзлогдох нь дайнд олзлогдсоноос дор. Дайснаас суллагдах магадлалтай бол эмэгтэй хүний олз мөнхийн”
“Улсын орлоготой болгоомжтой хандах ёстой. Түүний талаар би тайлангаа бурханд тавих ёстой”

Үйл явдал

68 ОН: “Ямар сайхан жүжигчнээ дэлхий алдана вэ!” гэж дуу алдаад Ромын эзэн хаан Клавдий Цезарь Нерон 31 насандаа амиа хорложээ. Эрх барьж эхэлсэн эхэн үедээ Сенаттайгаа хуйвалдан харгислал ба эд хөрөнгийг нь булаан хурах үйлдлийг явуулж эхэлжээ. Харгис, хэрцгий, завхай араншинтай тэрээр сүүлдээ сенаторууд болон нийгмийн өргөн давхрагыг өөрийн эсрэг болж чаджээ. Сүүлдээ бүрэн ганцаардсан тэр сенат түүнийг гутамшигтайгаар цаазлах шийдвэр гаргасныг мэдээд Египетэд зугтах гээд бүтэлгүйтсэний дараа хоолойгоо огтлон өөрийгөө хөнөөжээ.

1737 ОН: Москвагийн түүхэнд түүгээр ч барахгүй XVIII зууны хотуудын түүхэнд байгаагүй их түймэр Москвад гарч хотын төв нь Кремль хүртэл шатсан байна. Домогт энэ түймэрийг бэлбэсэн эмэгтэйн шүтээнийхээ өмнө өргөсөн зулнаас гарсан гэдэг. Эндээс “сохор зоосны үнэтэй лаанаас Москва шатлаа” гэсэн цуутай үг гарчээ. Салхитай, хуурай байсны улмаас гал хурдан тархаж 2,5 мянган айлын хашаа байшин, 486 дэлгүүр мухлаг ба олон сүмийг түймэрдэв. Гамшигт 200 тн-ын жинтэй хаан хонх хагарчээ. Үүнээс хоёр жилийн өмнө цутгасан хонх цутгуурын хонхорхойтой байсан ба түүнийг дүнзэн дээврээр халхалсан байв. Хонхноос 11,5 тн-ын хэсэг хагаран салсан байлаа. Дээрээс унасан дүнз түүнийг хагалсан гэдэг бас түймэрийн дараа халсан хонхыг хөргөөхөөр ус цутгаснаас хонх хагарсан гэх яриа бас бий. Мөн энэ үеэр эдлэгдэн хуучирч бараг ажилгүй болсон Спаскийн цамхагийн цаг шатсан байжээ.

1904 ОН: Хожим дэлхийн хамгийн шилдэг болсон Лондоны яруу тунгалаг найрал хөгжмийн хамтлаг анхныхаа концертыг тогложээ. Лондон хотын Куинс-холлд болсон уг концертад Бетховен, Вагнерын бүтээлийг немц Ганс Рихтерын удирдлагаар тогложээ. Удалгүй хувь нийлүүлсэн хөгжмийн хамтлаг Парист тоглолтоо хийн гадаадын тоглолтын түүхээ эхэлжээ. Тэд Америкт тоглолт хийхээр “Титаник” онгоцонд тасалбар авсан байснаа хамгийн сүүлчийн эгшинд болиулан “азаар амь гарсан” түүхтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж