
Харин удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг угтан “Сонгодог багц”-ын шинэ эмэгтэй хэрэглэгчдэдээ нэгэн онцгой бэлэг барьж байна. Эрхэмсэг бүсгүй та “Сонгодог багц”-ын шинэ хэрэглэгч болвол бүртгэлийн хураамжаас 75% хөнгөлөх бөгөөд урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарыг дотны хүндээ зориулан өөрийн дугаартайгаа ижилсүүлэн авах онцгой эрхтэй болно.
Мөн “Сонгодог багц” үйлчилгээний одоогийн бүх хэрэглэгчдэдээ “Мессеж багц 1” буюу сүлжээ харгалзахгүй 100 мессеж үнэгүй бичих эрхээр бэлэг барьж байна.
Харин урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгчдэдээ зориулан 8824…-тэй дугааруудыг худалдаанд гаргаж хүссэн дугаараа сонгох боломжийг олгож байна. Шинэ дугаарын үнэ 10.000төгрөг бөгөөд дансандаа бүтэн жилийн турш өдөр бүр 100төг авах онцгой эрх байхаас гадна 5000төг, 365 хоног дагалдана. Эмэгтэйчүүдийн баярын урамшуулал Юнителийн үйлчилгээний бүх салбар, төв дээр 3 сарын 1-нээс 3 сарын 8-ныг дуустал ердөө цөөхөн хоног үргэлжлэнэ.
Монголын бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Юнител корпораци
0 сэтгэгдэл