ХААН Банкнаас даатгалын үйлчилгээг авах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

ХААН Банкнаас даатгалын үйлчилгээг авах боломжтой боллоо

ХААН Банкны Улаанбаатар  хотын бүх салбар, нэгжээс даатгалын үйлчилгээг авах боломжтой боллоо

Монгол улсын тэргүүлэгч ХААН Банк Монголын банк санхүүгийн салбарт анх удаа даатгалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй анхны банк болж, Улаанбаатар хотын нэр бүхий 6 салбараар даатгал зуучлалын үйлчилгээг хүргэж байсан бол энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын ХААН Банкны бүх салбар нэгжээр дамжуулан даатгалын зуучлалын үйлчилгээг нийслэлийн иргэд харилцагчиддаа хүргэх болсоныг дуулгахад таатай байна.

Улаанбаатар хотын ХААН Банкны бүх салбар, тооцооны төвүүдэд хандсанаар хамтын ажиллагааны гэрээтэй “Монгол даатгал”, “Мандал Женерал даатгал”, “Ард” даатгал, “Практикал” даатгалын компаниудаар дамжуулан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, жолоочийн хариуцлагын даатгал болон амь даатгал зэрэг иргэдийн хамгийн түгээмэл хийлгэдэг үндсэн  4 төрлийн даатгалд хамрагдаж болох юм.

Даатгалын үйлчилгээний ашиг тус, давуу талыг ойлгон даатгалд ихээр хамрагдах болсон єнєє үед та өөрийн цаг завын хэмнэн, даатгалын компанийг тусгайлан зорилгүй Улаанбаатар хотын өөрт ойр ХААН Банкны салбар нэгжээр үйлчлүүлэнгээ даатгалд хамрагдах боломж  ийнхүү бүрдэж байна.

ХААН Банк цаашдаа Монгол орон даяар байрлах бүх салбар нэгжээрээ дамжуулан даатгалын үйлчилгээг хүргэхийг эрмэлзэн бэлтгэл ажлыг хангаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж