Т.Батчимэг үүргээ биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг үүргээ биелүүлэв

Универсиад наадамд оюун ухаанаа сойж буй манай шатарчдад багийн медаль ойрхон байлаа. Сүүлийн өргөөс бүх зүйл шалтгаалсан юм. Хэрэв их мастер Б.Мөнгөнтуул, Ц.Батчулуун нарын аль нэг нь хожчихсон бол Польшийн урдуур орох боломж өндөр байсан тухай дасгалжуулагчид нь өгүүлсэн. Гэвч манай хоёр тоглогч өрсөлдөгчдөө буулган авч чадаагүй юм. Харин их мастер Т.Батчимэг есөн өргийн дараах байдлаар 6,5 оноо авч, долдугаар байр эзэлсэн нь Казанийн Универсиадад үзүүлсэн хамгийн том амжилт байв. Тэгвэл энэ удаа Б.Мөнгөнтуул 25 (5), Э.Хулан 48 (4), У.Батцэцэг 54 (3,5) дүгээр байр эзэлсэн. Шатрын тэмцээнд нийт 71 эмэгтэй оюунаа уралдуулсан билээ. Эрэгтэйчүүдийн хувьд Ц.Батчулуун 33 (5), Б.Гүндаваа 40 (4,5) Б.Галмандах 56 (4), Г.Мөнхгал 58 (4)-д орлоо. Ийнхүү шатарчдаас Т.Батчимэг л үүргээ хангалттай биелүүлэв.

Багийн дүнг танилцуулбал,

  1. БНХАУ 21    
  2. ОХУ 19,5    
  3. Польш 18    
  4. Гүрж 17,5    
  5. Азербайжан 17,5    
  6. Монгол 16,5

Б.Өлзийтогтох Казаниас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж