Британийн банкирууд хамгийн өндөр цалинтай

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Британийн банкирууд хамгийн өндөр цалинтай

Европын холбооны судалгаагаар Их Британийн банкирууд хамгийн өндөр цалинтай болох нь тогтоогджээ. Тодруулбал, банкинд дунджаас дээгүүр алба хашдаг ажилчид жилдээ 860 мянган фунтын цалинтай байдаг аж. Яг ийм мөнгөн дүн бүхий цалинг авдаг 2346 банкир Их Британид ажиллаж, амьдарч байна. Гэтэл Европын холбооны хамгийн том эдийн засагтай орнуудын хоёрдугаарт бичигддэг Герман улсад 200 хүрэхгүй банкир ийм хэмжээний цалин авдаг аж. Европын холбооны судалгаанд ирэх таван жилийн хугацаанд Их Британид банкируудын цалин одооноос илүү нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юм. “Лондон бол хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг. Яагаад өртөг өндөр байдаг вэ гэвэл Европын бүх улсаас харьцангуй олон хүн 700 мянган фунтээс илүү цалинтай ажилладаг. Учир нь эндээ л байгаа юм. Хамгийн гол нь чадвартай олон хүн бэлтгэгддэг болохоор тэднийг ингэж үнэлэхээс ч өөр аргагүй” гэж BBC агентлагийн эдийн засгийн албаны дарга Роберт Пестон ярьжээ. Сонирхуулахад, хямралд өртөөд байгаа Грек улсад ердөө хоёрхон эдийн засагч ийм хэмжээний цалин пүнлүү авдаг гэнэ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж