Леброн Жеймс хуримлана

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс хуримлана

NBA-ын талбайд “Хаан Жеймс” хочтой “Майами Хит”-ийн супер од Леброн Жеймс ирэх есдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр удаан хугацааны турш найзалсан Саванна Бринсонг насан туршийн ханиараа сонгохоор шийджээ.

Хосууд хуримынхаа талаар ихэд нууцалж байгаа ч гэрлэх ёслолынхоо урилгыг хэдийнэ тараагаад дуусчихсан бөгөөд есдүгээр сарын 13-нд Сан-Диего орчимд ёслох гэнэ. Жеймс ахлах сургуулиасаа эхлэн үерхсэн Бринсонтой 2011 оны арванхоёрдугаар сард сүй тавьсан бөгөөд тэд Жейр, Брайс нарын зургаа, есөн настай хоёр хүүтэй юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж