Дажинтай асуудал дахин сэргэв

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Дажинтай асуудал дахин сэргэв

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц их суудлаараа хуралдаж байна. Хэлэлцэж буй асуудал нь УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай юм. Үүнийг Цэц түрүүнд нь дунд суудлаараа хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн байна хэмээсэн дүгнэлт гаргасныг УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцээд хүлээж аваагүй юм. Үүнээс болж УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж нарын хооронд дажин дэгдэж, улмаар Цэцийн дарга хуралдаан хаян гарч явсан билээ.
 

Үндсэн хуулийн бие даасан, хараат бус байдалд УИХ халдаж байна гэх шалтгаанаар Ж.Бямбадорж дарга хурал орхиж, эрхэм гишүүдээс түүнд “мөндөл, тарвага” гэсэн хоч зүүж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хуралдаан өндөрлөсөн юм.
Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийнхэн даагаа нэхэж их суудлаараа ийнхүү хуралдаж байна. Тэд УИХ-ын шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл энэ эцсийн шийдвэр болж, хуулийн холбогдох заалтууд хүчингүй болно.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж