Ц.Батхуяг аймгийн мэргэнээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Ц.Батхуяг аймгийн мэргэнээр тодорлоо

Их монгол улс байгуулагдсаны 807 жил, Тусгаар тогтнолын 102 жил, Ардын
хувьсгалын 92 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 82 жилийн ойн
баяр наадам долдугаар сарын 10-11-ны өдрүүдэд тохиолоо. Тэртээ 1931 онд Говь гурван
сайхан уулын энгэр бэлд орших Далан булгийн эхэнд 10 хүрэхгүй гэр барьж
анхны шаваа тавьсан төрөлх аймаг маань хөдөлмөр бүтээл ундарч, аж
амьдралын эрээн бараан, баяр хөөр ээлжилсэн 82 жилийг ардаа үджээ.

Энэ жил аймгийн наадамд шагайн харвааны төрөлд 80 гаруй харваачид, үндэсний сурын харваанд 50 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон байна.   

Үндэсний сурын харвааны төрөлд 50 гаруй тамирчин цэц мэргэнээ сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол улсын Спортын мастер Ц.Батхуяг тэргүүлж аймгийн мэргэний болзол хангалаа. Харин эмэгтэй төрөлд Номгон сумын харьяат Монгол улсын Спортын мастер М.Саранзаяа 33 оноогоор тэргүүллээ. Харин өсвөр үеийн харваачдаас 1-р 10 жилийн 10-р ангийн сурагч Н.Отгонбаатар, эмэгтэй өсвөр үеэс 1-р 10 жилийн 9-р ангийн сурагч У.Саруулбуян нар тэргүүлжээ.    

Аймгийн баяр наадмын шагайн харвааны төрөлд нийт 9 багийн 80 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Шагайн харваанд Р.Ганбаатар ахлагчтай баг тэргүүлж, Доржваанчиг ахлагчтай ахмадын баг, Б.Түвшинбаяр ахлагчтай АЗДТГ-ын баг хамт олон удаалжээ. Мөн хувийн цуваа харвааны төрөлд Т.Батмөнх тэргүүлж, Б.Эрдэнэбаяр, Б.Мөнхтулга нар удаалсан байна. 

С.НОМИН

Үндэсний сурын харваанд
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол улсын Спортын мастер
Ц.Батхуяг тэргүүлж аймгийн мэргэний болзол хангалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж