Эрээн хоттой нөхөрсөг харилцаа тогтоов

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Эрээн хоттой нөхөрсөг харилцаа тогтоов

МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ БОЛОН БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТЫН ИТХ-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХООРОНД НӨХӨРСӨГ, ХАМТЫН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

БНХАУ-ын ӨМӨЗО-ын Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны Төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал зохион байгуулж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд:

  • Оюунчимэг               /ИТХ-ын байнгын хорооны дарга/
  • Тян Юун Хун            /ИТХ-ын байнгын хорооны нэгдүгээр орлогч/
  • Төмөр /ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга/
  • Оюунбилэг               /ИТХ-ын Боомт, гадаад харилцаа, иргэд харъяатын байнгын хорооны дарга/
  • Бо Вэй Дүн               /ИТХ-ын Соёл шинжлэх ухаан, боловсролын байнгын хорооны дарга/
  • Шан Кэ Мин              /ИТХ-ын Бичиг хэргийн хэлтсийн дарга/
  • Лиү Бин                    /ИТХ-ын Аж ахуйн дарга/ нар хүрэлцэн ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил, Тэргүүлэгчид, Хурлын хороодын дарга, гишүүд хүлээн авч уулзлаа

Айлчлалын хүрээнд Монгол улс болон БНХАУ-ын хооронд тогтоосон уламжлалт болон дипломат харилцааны албан ёсны зарчмын дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагуудын хооронд найрсаг, хамтын харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: www.khanuul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж