Уншаад ухаарал аваарай

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

80 настай өвгөн 45 настай
өндөр боловсролтой xүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна. Гэтэл нэг хэрээ цонхон
дээр ирж суув. Аав нь хүүгээсээ ""Энэ юу вэ?"" гэж асууж гэнэ. Хүү нь: """Хэрээ
байна"" гэж хариулав. Хэсэг байснаа аав нь хүүгээсээ ""Энэ юу вэ?"" гэж хоёр
дахь удаагаа асуув.

Хүү нь: ""Ааваа би таньд хэлсэн шүү дээ!"" гэлээ. Тун удалгүй
хөгшин эцэг хүүгээсээ гурав даxь удаагаа ""Энэ юу
вэ?"" гэж асуулаа. Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс
илрэн,аав руугаа хараад" Хэрээ гэж байна шүү дээ! Хэрээ гэж байна !"
гэлээ.


Хэдхэн xором өнгөрөв үү үгүй юу ахиад л аав нь: ""Энэ юу вэ?"" гэж дөрөв
дэх удаагаа асууж гэнэ. Энэ удаад Хүү аав руугаа хашгичин, "Та яагаад энэ
асуултыг дахин дахин давтаад байгаа юм бэ ? . Би таньд хэрээ гэж хэдэн удаа
хэлэх ёстой юм. Та үүнийг ойлгох чадваргүй болсон гэжүү?" гэлээ. Ингээд
аав нь өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав.


Энэ
тэмдэглэлийг аав нь хүүгээ төрсөн цагаас нь эхлэн хөтөлсөн байлаа. Нэг хуудас
эргүүлээд хүүгээ уншихыг хөгшин эцэг нь хүсэв.Xүүгийн уншсан хуудсан дээр нь
ингэж бичсэн байв.Өнөөдөр гурван настай хүү минь надтай хамт буйдан дээр сууж
байтал цонхон дээр нэгэн хэрээ ирж суув. Миний хүү надаас 23 удаа ""Энэ юу
вэ?"" гэж асуухад би 23 удаа "Энэ бол хэрээ!" гэж хэлсэн юм.


Хүүгээ
нэг л асуултыг давтан давтан асуух бүрт нь би 23 удаа тэврэн авч үнссэн
юм. "Хэдийгээр миний томоогүй хүү намайг жаахан залхаасан боловч миний уур
уцаар огт хүрээгүй билээ" гэж бичсэн байлаа. Хүү нь ааваасаа 23 удаа
асуухад аав нь огт уурлалгүй 23 тэвэрч авч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ
4 хөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уурлаж уцаарлав.


Хэрэв
таны аав ээж нас өндөр болж байгаа бол тэднийгээ дарамт бэрхшээл шиг битгий
харж байгаарай . Харин тэдэнтэйгээ зөөлнөөр хандаж даруу тэвчээртэй, халамжтай
хандаарай. 



Бидний эцэг эх биднээс их зүйлийг хүсэхгүй, мэндийг
нь мэдээд нэг утсаар ярьчихад л бөөн баяр болно.

Төрүүлж өсгөсөн ачийг нь тэгж байгаад 1 хариулна
даа гэж бодсоор завгүй явтал чинь бурханы орон руу үүрд явчих вий…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж