Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн цар хүрээг тэлэхэд хувь нэмэр оруулахуйц томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Олон улсын зах зээл дээр арилжаалсан Засгийн газрын бондыг төмөр зам, эрчим хүч зэрэг экспортын орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих дэд бүтцийн төслүүдэд зарцуулахаар шийдвэрлээд байгаа талаар дуулгасан.
Тэрээр Монгол улсын хүн амын 40 гаруй хувь нь хөдөө, аж ахуйн салбар тэр дундаа МАА-н салбарт ажиллаж байгаа учраас эдийн засгийн хувьд тэргүүлэх ач холбоглол бүхий салбар. Тиймээс Монгол улсын органикбэлчээрийн гаралтай ХАА-н бүтээгдэхүүнийг брэнд болгон хөгжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэ нь Засгийн газраас баримталж буй бодлоготой нийцэж байгаа тул энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлэв.
Үүний дараа АХБ-ны ерөнхийлөгч хэлэхдээ “Зуны дэлгэр амралын энэ цаг үед цаг зав гарган хүлээн авч уулзсанд Шадар сайдад талархалаа илэрхийлээд, танай сайхан Монгол оронд айлчлах хугацаанд өндөр түвшний уулзалтуудыг хийж байгаадаа туйлын их баяртай байна” гэлээ. Тэрээр хоёр талын хамтын ажиллагаа сайн байгаагийн илрэл нь тэрбум давсан санхүүжилтийг хийгээд байна. Монгол улсын эдийн засаг гайхалтай хувьсан өөрчлөгдөж уул уурхайн салбар нь тэргүүлэх салбар хэвээр байна.
Хамтын ажиллагааны боломжит салбаруудын дотроос эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, байгаль орчин, боловсролын салбарыг бид чухалчилж байна. Нэн тэргүүнд дэд бүтцийн салбар түүний дотроос хатуу хучилттай зам барилга, хот байгуулалт дээр бид нэлээд туршлагатай, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ ноён Такэхико Накао энэ үеэр хэлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд миний эрхлэх асуудлын хүрээнд зургаан агентлаг багтдаг байгаа. Үүний дотроос Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газруудыг онцолж, цаашид харилцан сургаж дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхийг АХБ-аас хүсээд, ард иргэдийнхээ болон хувийн секторын эрх ашгийг хамгаалах чиглэлд бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.