Marc Jacobs-ын найз залуу дизайнер болов

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Marc Jacobs-ын найз залуу дизайнер болов

Нэрт дизайнер Marc Jacobs-ыг ижил хүйстэн гэдгийг бүгд мэднэ. Тэрээр өөрийн партнер Lorenzo Martone-ны талаар хэвлэлийнхэнд нуулгүй ярьж, энэ дэлхий дээрх хамгийн хайртай хүн маань гэж “зарлаж” байсан. Алтны дэргэдэх гууль шаралдгийн үлгэрээр Lorenzo Martone ч дизайнер найз залуугийнхаа нөлөөнд автсан уу, өөрийн брэндтэй болж байгаа аж. “Nycked” нэртэй уг брэнд нь эмэгтэйчүүдийн усны хувцас гаргах бөгөөд эхний ээлжинд зөвхөн Нью-Йоркод дэлгүүрээ нээхээр төлөвлөөд байгаа гэнэ. Lorenzo Martone “Хувийн харилцаагаа ажил хэрэгтэйгээ холих нь таатай зүйл биш. Тийм ч болохоор би Marc-ыг миний ажилд мэргэжлийн болон хувийн аль ч зөвлөгөөг битгий өгөөрэй гэж хүссэн” гэж хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Харин тэр гоёл чимэглэлийн дизайнер  Jules Kim-тэй хамтран ажиллахаар болсон аж. Тэрээр мөн “Миний төрсөн нутаг Бразилд усанд сэлэх гэдэг өдөр тутмын л зүйл. Бразилд хэрвээ далайн эрэг дээр, усан санд очих юм бол ганган, дэгжин усны хувцас заавал хэрэгтэй болно. Хэрвээ дөрвөн өдрийн амралт аваад Бразил явах гэж байгаа бол дөрвөн төрлийн усны хувцастай явах хэрэгтэй” гэж ярьжээ. “Nycked”-ын усны хувцасны коллекц голдуу улаан, хар, цагаан өнгөнүүдээс бүрдэх гэнэ. Үнийн хувьд 120-130 доллараар зарахаар төлөвлөж буй уг усны хувцасны коллекцоо Lorenzo Martone ирэх долдугаар сард танилцуулах бөгөөд харин дэлгүүрүүдэд арваннэгдүгээр сард худалдаалагдаж эхлэх ажээ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж