Монголд ХДХВ-ДОХ-оор өвчилсөн 144 дэх тохиолдол бүртгэгдлээ. Энэ сарын 9-ний өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн эрэгтэй хүний онош батлагдаж, уг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Халдвар авсан хүн нь 25-29 насны, эрэгтэй гэнэ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа шинжилгээ өгч байсан аж. Өвчтөн одоогоор эмчийн хяналтад байж, тархвар судлалын шинжилгээ хийлгэж байгаа юм байна.
Монгол Улсад анх 1992 онд ХДХВ-ДОХ бүртгэгдсэнээс хойш ийнхүү 144 дэх тохиолдол бүртгэгдлээ.
Б.СҮХ