Ногоо, жимс идэхдээ анхаараарай

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Ногоо, жимс идэхдээ анхаараарай

@Эрүүл амьдралын хөтөч

Пестицид нь хортон шавьжийг устгаж,
тариа, ногоо, жимсний ургацыг сайжруулах сайн талтай хэдий ч урт болон богино
хугацаанд эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Пестицид хүний биед орсонтой холбоотой
нөхөн үржихүйн талын (үргүйдэл, төрөлхийн гажиг), дархлааны (харшил, аутоиммун
өвчин гэх мэт) зовиурууд үүсч, олон төрлийн хавдруудын эрсдэл нэмэгддэг нь
нэгэнт тодорхой болсон байдаг.

Тийм болохоор аль болох жимс, хүнсний ногоон дах пестицидийн үлдэгдлийг сайн
арилгаж идэж байх хэрэгтэй. Энэ зурган дээр пестицидийн үлдэгдэл ихтэй жимс,
хүнсний ногоог эхний эгнээнд, дараагийн эгнээнд хамгийн бага пестицидийн
агууламжтай хүнснүүдийг оруулсан байна. Эхний эгнээний хүнснүүдийг аль болох
органикаар, эсвэл маш сайн цэвэрлэж, угааж, хальсалж хэрэглэх ба хоёр дах
эгнээний ногоо, жимсийг санаа зоволтгүйгээр хэрэглэж болно.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж