Цэцэрлэгийн бүртгэлийг ирэх сард эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн бүртгэлийг ирэх сард эхлүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар цэцэрлэгт суралцах хүүхдийн бүртгэлийг өнгөрсөн зургадугаар сард хийхээр болсон ч цаг хугацааны хувьд тохиромжгүй байсан тул хойшлуулж ирэх наймдугаар сард эхлүүлэхээр болсон. Тэгвэл цэцэрлэгийн бүртгэл орон даяар ирэх наймдугаар сарын 19-нд эхэлж, 26-ныг дуустал үргэлжлэхээр болсон байна. Албаны мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд 2-5 насны 99604 хүүхэд байгаагаас 70 орчим хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж.

Нийслэлийн Боловсролын газрынхны тайлбараар төрийн болон хувийн өмчийн 400 орчим цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг хангуулахаар ажиллаж буй юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж