Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Бейонси охины хамт

Дэлхийн хөгжмийн ертөнцийн супер оддоос хамгийн дайчин, эрч хүчтэй гэгдэх дуучин Бейонси энэ сарын эхээр Майамд өнгөрүүлсэн амралтынхаа гэрэл зургаас цахим хуудсандаа байршуулж, фенүүдтэйгээ хуваалцжээ. Үйл хөдлөл, үг яриа бүр нь олны өмнө ил байдаг ч нэрт дуучин Blue Ivy хэмээх бяцхан охиноо хэвлэлийнхнээс “нуусаар” байгаа билээ.

Харин дуучин бүсгүй өдрөөс өдөрт өсч торниж буй охинтойгоо хамт авахуулсан зургаа ийнхүү өөрөө дэлгэсэн байна.

 
Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж