Нэрт зохиолч Жоанна Роулингийн өнгөрөгч дөрөвдүгээр сард уншигчдын хүртээл болсон адал явдалт “The Cuckoo"s Calling” роман сүүлийн үед номын chart-уудыг тэргүүлж эхэлжээ. “Sunday Times”-т мэдээлснээр алдарт Харри Потерийн зохиолчийн ээлжит бүтээл хэдхэн цагийн дотор 5000 ширхгээс ч илүү борлогдож байгаагаараа Amazon-ийн хамгийн борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байгаа юм байна.
Түүнчлэн энэхүү номны дижитал хувилбар хүртэл iTunes номын chart-уудыг тэргүүлж эхлээд байгаа гэнэ. “The Cuckoo"s Calling”-д хувийн мөрдөгч Корморан Страйк тагтнаас унасан алдартай загвар өмсөгчийн нууцлаг үхлийг мөрдөж байгаа талаар өгүүлдэг байна.
Э.АНХТУЯА