Өнөөдөр анхны цөмийн туршилт хийсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр анхны цөмийн туршилт хийсэн өдөр

1945 оны долдугаар сарын 16 буюу энэ өдөр АНУ дэлхийн анхны цөмийн туршилтыг хийж байжээ. Туршилтыг Лос-Аламосын ойролцоох туршилтын талбайд долдугаар сарын 16-нд 05 цаг 29 минут 45 секундэд хийжээ.

Дэлбэрэлтээс гарсан гэрэл 290 км-ийн зайнаас харагдаж, дуу нь 160 км хүртэл зайд сонсогдож байсан гэдэг. Энэ туршилт амжилттай болсны дараа АНУ 1945 оны наймдугаар сард Японы Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөг хаясан билээ. Үүний улмаас Хирошимад 140 гаруй мянган хүн, Нагасакид 75 мянга орчим хүн амь үрэгдэж, шархадсан байна.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж