Нэр өөрчлөх нь хууль зөрчсөн шийдвэр гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Нэр өөрчлөх нь хууль зөрчсөн шийдвэр гэв

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарын гишүүд Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд мэдээлэл хийлээ. Тэдний хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаан нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөх НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг эсэргүүцэж, нэн даруй энэхүү шийдвэрээ эргэн харахыг шаардах тухай байв.
 
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх эрх нь НИТХ-д байхгүй. Хуульд нэршлээрээ орсон үгийг өөрчлөх эрх байхгүй. Жишээ нь, УИХ-аас баталсан Жагсаал цуглаан хийх тухай хуульд “Сүхбаатарын талбай” гэх нэршлээр орсон. Ер нь Ардын хувьсгал гэх үгнээс яагаад цэрвээд байгаа юм бэ. Хэрэв алдаагаа засч, бидний тавьж буй шаардлагыг хүлээн авахгүй бол бид дараа дараагийн акци зохион байгуулах болно” гэв.

Дараагаар нь доктор н.Даш “Нэг түүхийг нөгөөгөөр нь сөргөлдүүлж, ард түмнийг талцуулах улс төрийн бодлогоо зогсоо. Ер нь бодлогогүй шийд гаргах явдал Ардчилсан намынхны хувьд хэрээс хэтэрлээ” гэлээ.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж