Johnny Depp-ийн эхнэр “Harper’s Bazaar” дээр

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Johnny Depp-ийн эхнэр “Harper’s Bazaar” дээр

Британийн “Harper"s Bazaar” сэтгүүлийн долдугаар сарын дугаарт франц гоо бүсгүй Vanessa Paradis өөрийн нөхөр, нэрт жүжигчин Johnny Depp-ийнхээ талаар илэн далангүй ярьсан байна. Chanel загварын ордны нүүр царайгаар ажиллаж байгаа Vanessa Paradis өөрийн нөхөртөө анхны харцаар дурласан тухайгаа уг ярилцлагадаа “coup de foudre” гэж францаар хэлжээ. Энэ нь “love at first sight” буюу “анхны харцаар дурласан” гэсэн утгатай аж. Тухайн үед түүний аз дутаж, Johnny Depp загвар өмсөгч Kate Moss-той болздог байжээ. Ингээд түүнээс хойш дөрвөн жилийн дараа Vanessa анхны харцаар дурласан залуугаа өөрийн болгож авсан гэж уг ярилцлагадаа ярьсан байна. Vanessa энэ талаараа “Kate-ээс больсны дараа би Johnny-г дэгээдээгүй юм шүү. Бид энэ алхмыг зэрэг л хийцгээсэн” гэж хошигнон хэлжээ. Тэдний харилцаа 12 жилийн дараа ч яг анхных шигээ халуухан байгаа гэж жүжигчин бүсгүй “гайхуулан“ ярьсан байна. Тэр мөн нөхрөө “Johnny бол маш онцгой хүн. Түүнд олон эр хүнд байхгүй этгээд содон авирууд бий. Гэхдээ дан сайн талынх. Тэр бас ер бусын сайн аав. Тэр хүүхдүүдтэйгээ үргэлж шинэ сонин зүйлсийг хийж байдаг” гэж магтсан байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж