Ерөнхийлөгч үг хэлэв | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний дээд хэмжээний гуравдугаар уулзалтад  оролцож байгаа билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уг уулзалт дээр хэлсэн үгийг нийтэлж байна.

Хүндэт ноён дарга аа,
Төлөөлөгчдийн Эрхэм тэргүүнүүдээ,

АХАИБЗ -ийн Даргын хүндтэй албыг залгуулан авч, хурлыг өөрийн оронд зохион байгуулан, төлөөлөгч биднийг эртний түүхт Истанбул хотноо халуун дотноор хүлээн авч буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён  А. Гүл Танд талархал илэрхийлье.

Монгол Улс Азийн бүс нутагт  аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хамтын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Энэ утгаараа АХАИБЗ нь Монгол Улсын хувьд тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны нэг чухал механизм тул, түүнд   өндөр ач холбогдол өгч ирсэн билээ. Монгол Улс АХАИБЗ-ий  хүрээн дэх эдийн засаг, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой хөтөлбөрүүдэд түлхүү оролцохыг чухалчилах болно. Энэхүү дээд хэмжээний уулзалтын дүнд гаргаж буй тунхаглалд тусгалаа олж, гишүүн орнуудын дэмжлэгийг хүлээж  буй Монгол улсын цөмийн зэвсэггүй статусын  талаарх болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулсантай холбогдсон саналууд бол Ази тивд аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хангах, улмаар тус тивийн улс орнуудын хооронд  эдийн засаг, дэд бүтцийн өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тив, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх бусад улсын саналуудыг бид дэмжиж байна. Энэ утгаар, 2010 оны 4 дүгээр сарын 8-нд Оросын Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан явдлыг бид сайшааж байна. Цөмийн зэвсгээс ангид Төв Азийн бүс байгуулагдсаныг бид талархан сайшааж байна. Эдгээр үйл явдал нь бүс нутгийн аюулгүй байдал, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гэж үзэж байна.

АХАИБЗ-ий үйл ажиллагааг идэвхжүүлж, өгөөжийг нь улам өсгөх  чиглэлээр бусад орнуудтай нягт хамтран ажиллахад Монгол Улс бэлэн байна. Ази тивийн аюулгүй байдалд тулгамдсан асуудал болоод буй Ойрхи Дорнод, Афганистан, Солонгосын хойгийн байдлыг тогтворжуулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж байна.

Монгол Улс Зүүн хойд Азийн нэг бүрэлдэхүүний хувьд энэ бүс нутаг тайван, тогтвортой байж, бүс нутгийн улс орнууд харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хөгжиж цэцэглээсэй гэж хүсдэг юм. БНСУ-ын тэнгисийн цэргийн хүчний Чхөнан хөлөг онгоц живж, 46 хүний амь нас үрэгдсэн хэрэг явдалтай холбогдон Солонгосын хойг, бүс нутгийн байдал хурцдаж болзошгүй байдал бий болж байгаад бид ихээхэн зовниж байна. Энэ асуудал зөвхөн хоёр Солонгосын бус Зүүн хойд Ази, улмаар бүс нутгийн тогтвортой байдалд хамаатай учраас холбогдогч бүх талууд асуудалд нухацтай, хүлээцтэй хандаж, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдэгт Монгол Улс найдаж, шаардлагатай хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

АХАИБЗ-ий шугамаар зохиогдож буй сургалт, семинар, бага хуралд монголын төлөөлөгчдийг түлхүү оролцуулахад хойшид анхаарах болно. Тухайлбал, хүний наймааны асуудлаар Олон улсын цагаачлалын байгууллагатай хамтран зохиодог семинар, Ус ашиглалтыг тэргүүний технологиор удирдах сэдвээрх семинар, хар тамхины хууль бус үйлдвэрлэл, хүн худалдаалах, мөнгө угаахтай тэмцэх асуудлаар мэргэжилтэн экспертийн уулзалт зэрэг АХАИБЗ-ий шугамаар зохион байгууллагддаг манай сонирхол,  эрх ашгийг хөндсөн хурал хөтөлбөрүүдэд Монгол Улс идэвхтэй оролцох эрмэлзэлтэй. АХАИБЗ-ийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг өрнүүлэхэд БН Казахстан Улс, Ерөнхийлөгч Н.Назарбаевын оруулсан жинтэй хувь нэмрийг тэмдэглэхийн хамт БН Турк Улсын тэргүүллийн дор тус байгууллагын олон улсын нэр хүндийг өсгөх, үйл ажиллагааг бататгах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлтад Монгол Улс улс хувь нэмрээ оруулахын төлөө байна.       
  
Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө АХАИБЗ, түүний гишүүн болон ажиглагч орнуудтай Монгол Улс цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.

 Истанбул хот, 2010 оны 6 дугаар сарын  8.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 193.6.218.9

Elbegdorj mash sain baina Mongoliin neriig gargahaar saihan ug helj

Avatar

irgen 2010-06-09 124.207.212.134

tamiin togoon dotorxi mongolchuud mongol xuneeree baxarxax setgel baixguiee

Avatar

irgen 2010-06-09 124.207.212.134

tamiin togoonii mongolchuudMongol xuneeree baxarxax setgel baixgui ee

Avatar

zochin 2010-06-09 202.179.20.136

Энхбаяр гуай зөв зүйтэй юм бичжээДахин гарч ирж энэ худал ярьдаг хууран мэхэлдэг новшнуудыг зайлуулах хэрэгтэйЭлбэгээ бол их гоё ярьж сурсан хүнЯг үнэндээ улс орныг авч явах чадалсэтгэлгээ болоод сэтгэл байхгүйЭлбэгээг шоудсаар байтал ард түмний амьдрал өдрөөс өдөрт доошилсоор хэцүүдлээ

Avatar

Íýã èðãýí 2010-06-09 202.179.20.183

íàìáàðûí ýíõáàÿð óëñ òºðä áàéõäàà õàíà õýðýì ìýäýõã¿é áîñãîñîí þì áàéíà äàà Ò¿ìýíãýðýë ãýäýã çàëóóã öîã ñýòã¿¿ëèéí ýðõëýã÷ áîëãîí ÕÇÕ ìºíãèéí íü óëñ òºðºº àøèãëàñàí õýðýì áîñãîæ ººðºº íü õ¿í àëóóëæ ººðèéã áóóäóóëñàí õ¿í þì áè÷ýýä ÿàõ þì áýÄàíäàà ë áè õèéäýã ãýæ äîíãîñäîã íîâø

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

heleed yu geh ve ichmeer Bugd Elbegees zai bariad haragdaad baina lee

Avatar

www.Freecall.mn 2010-06-09 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Зочин 2010-06-09 160.29.203.59

Sharaa yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж