“Солонгосын Орд Харш” тусгай үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Солонгосын Орд Харш” тусгай үзэсгэлэн нээгдэнэ

Бүгд Найрамдах Солонгос Улс-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулан "Солонгосын Орд Харш" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээгдэнэ.

Солонгосын уламжлалт соёлыг төлөөлөн харуулдаг орд харшийн түүх, түүнд шингэсэн үзэл санааг танилцуулж буй энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хоёр орны харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх зорилготой юм.  Үзэсгэлэн Монголын Үндэсний Музей, БНСУ-ын Үндэсний Музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зургадугаар сарын 9-өөс долдугаар сарын 5-ны хугацаанд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана. 
      
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж