
Солонгосын уламжлалт соёлыг төлөөлөн харуулдаг орд харшийн түүх, түүнд шингэсэн үзэл санааг танилцуулж буй энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хоёр орны харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх зорилготой юм. Үзэсгэлэн Монголын Үндэсний Музей, БНСУ-ын Үндэсний Музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зургадугаар сарын 9-өөс долдугаар сарын 5-ны хугацаанд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана.
Б.Энхмандах