Хаүмарфүжи гурван унаатай явна

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Хаүмарфүжи гурван унаатай явна

Японы мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотын “Aichi Prefectural Gymnasium” ордонд үргэлжиж байна.

Ес
дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо Гоэйдог давснаар есөн даваатай
тэмцээнийг ганцаараа тэргүүлсэн хэвээр. Котоошюү Чиётайрюүг, Кайсей
Ваканосатог өвдөг шороодуулсанаар найм дахь даваагаа авч, Хакүхогийн
араас нэхэж явна.

Харин Хаүмарфүжи Миёогирюүд унаснаар зургаан
даваа, гурван унаатай боллоо. 70 дахь аварга Харүмарфүжи тэмцээний гурав
дахь өдөр Такаясүд, өчигдөр Чиёотайрюүд, өнөөдөр Миёогирюүд унаж, дахин
унах эрхгүй боллоо. Учир нь ёкозүна цолтой байж ийнхүү олон унаж буй нь
цолыг нь хураах хүртэл шийтгэлийг түүнд олгож мэдэх учраас тэрбээр
үлдсэн өдрүүдийн барилдаанд унах эрхгүй болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж