Ес дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо Гоэйдог давснаар есөн даваатай тэмцээнийг ганцаараа тэргүүлсэн хэвээр. Котоошюү Чиётайрюүг, Кайсей Ваканосатог өвдөг шороодуулсанаар найм дахь даваагаа авч, Хакүхогийн араас нэхэж явна.
Харин Харүмафүжи Миёогирюүд унаснаар зургаан даваа, гурван унаатай боллоо. 70 дахь аварга Харүмафүжи тэмцээний гурав дахь өдөр Такаясүд, өчигдөр Чиёотайрюүд, өнөөдөр Миёогирюүд унаж, дахин унах эрхгүй боллоо. Учир нь ёкозүна цолтой байж ийнхүү олон унаж буй нь цолыг нь хураах хүртэл шийтгэлийг түүнд олгож мэдэх учраас тэрбээр үлдсэн өдрүүдийн барилдаанд унах эрхгүй болоод байна.
Какүрюү Н.Ананд Котошёогикүг давснаар долоон даваатай, Шотэнро Д.Нямсүрэн Шококурайг давснаар зургаан даваатай боллоо. Маргааш Хакүхо Миёогирюү, Харүмафүжи Гоэйдотой барилдах аж.
Ес дэх өдрийн барилдааны сонирхолтой хэсгээс үзнэ үү.