"Би зарим хүмүүст итгэсэн. Гэвч тэд итгэхээр хүмүүс биш байжээ. Би алдаа гаргажээ. Одоо Монако дахь "Бриллиант лиг" болон Москва дахь дэлхийн аваргыг өнжихөөс өөр аргагүй боллоо" гэж Тайсон Гэй өгүүлсэн байна. Тайсон Гэй допингийн шалгалтад унасан тухай мэдээлэл түгсэн даруйд Ямайкийн алдартай гурван гүйгчийн нэр мөн яригдах болсон нь хэдэн цагийн дараагаар нотлогджээ.
Асафа Пауэлл, Неста Картер, Шерон Симпсон нараас допинг илэрсэн ажээ.
"Миний хувьд их хүнд үед тохиолдоод байна. Өнөөдөр допинг сорилоос маань оксилофрин илэрснийг хэллээ. Тамирчин хүний хувьд миний цуснаас илэрч буй бүх зүйлд би өөрөө хариуцлага үүрэх ёстойгоо ойлгож, ухамсарлаж байна. Гэхдээ зориудаар допинг хэрэглээгүй гэдгээ хэлье" гэж Шерон Симпсон өгүүлжээ.
Шерон Симпсон нь буухиа гүйлтийн олимпийн аварга, 100 метрийн гүйлтийн олимпийн медальт тамирчин юм. Асафа Пауэлл олимпийн аварга бөгөөд хувийн дээд амжилт нь 100 метрт 9.72 секунд. Харин Неста Картер нь олимп, дэлхийн аварга бөгөөд хувийн дээд амжилт нь 100 метрт 9.78 секунд.
Тайсон Гэй олимпийн мөнгө, дэлхийн аварга бөгөөд хувийн дээд амжилт нь 100 метрт 9.69 юм.
Эх сурвалж: www.NEW.mn