Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна | News.MN

Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, арав гаруй асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны тухай авч хэлэлцэх юм байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол бичгийн
албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,  Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил, үр дүнгийн тухай, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Гүнчингийн мэдээллийг сонсоно.  Танилцуулах асуудлын жагсаалтад Орон нутгийн 2010 оны төсвийн нэгтгэлийн тухай, Шонхор шувууны тухай багтжээ.
Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 124.158.91.33

Хүн алжлаа хийхээр реклам болдог бол ажил хийдэгүй ерөнхийлөгчөө яах вэ Энхболд ажлаа сайн хийж сайн зохион байгуулж байгаа шүү

Avatar

Зочин 2010-06-09 124.158.91.33

ЗГ хурлаа хийлгүй яахавдээ ажил нь юм чинь Шүлхий гарсан бол 1000 байтугай альна шүүдээ хүн малд онц аюултай юм чинь Энхболд ажлаа сайн хийж байгаа шүү Энхболд шиг зүтгэдэг хүн байхгүй ОБ хариуцсан сайд юм чинь ажлыг ньзүгээр хийлгээч дээ

Avatar

од 2010-06-09 124.158.74.2

ЗГ хуралдлаа л гэх юм Олигтой ард түмэнд хэрэгтэй асуудал шийдэхгүй байна Дорнот аймагт шүлхий гараад удаж байна Одоогийн байдлаар 1000 гаруй үхэр буудаж алчихаад байна ОБЕГ-ын дарга нэртэй МЭнхболдоор рекламдсан амьтан албан тушаалтнуудад шүлхий гарсныг хэнд хэлж болохгүй гэж тушаал өгсөн Гэтэл Нөгөө үндэсний аюулгүй байдал яах болж байнаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлэх асуудал яах вэ МЭнхболд энд тэнд ОБЕГ-ын дарга аятай аяглаж Амгаланбаярын хэл гэсний хэлж яВах юм ГОЛ АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ МАНУУХАЙНУУДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж