Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, арав гаруй асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны тухай авч хэлэлцэх юм байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол бичгийн
албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,  Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил, үр дүнгийн тухай, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Гүнчингийн мэдээллийг сонсоно.  Танилцуулах асуудлын жагсаалтад Орон нутгийн 2010 оны төсвийн нэгтгэлийн тухай, Шонхор шувууны тухай багтжээ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж