-Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?
-Монголд ирсэн сэтгэгдэл маш өндөр байна. Маш гоё санагдсан бөгөөд хүмүүс нь их найрсаг биднийг их гоё хүлээж авсан. Энд анх ирээд их гайхсан бид нар бодохдоо их том хээр тал хүлээж авна гэж бодсон. Танай улс төсөөлснөөс их хөгжилтэй орон юм аа.
-Танай хамтлаг анх хэдэн жилийн өмнө байгуулагдаж байсан бэ?
-Манай хамтлагийн тухайд 2007 онд анх байгуулагдаж байсан. Одоо зургаан жил болж байна. Хамтлаг маань зургаан хүний бүрэлдэхүүнтэй.
-Монголд ирээд хэд хонож байна, хэр удах вэ?
-Монголд ирээд гурав л хонож байна. Зарим гишүүд маань нэг хонож байна. Энэ хугацаа их богинохон санагдаж байгаа нь харамсалтай ч маргаашаас /өнөөдөр/ Европ болон бусад орнуудаар тоглолттой учраас явахаас өөр аргагүй.
-Уг шоуны өмнө болсон “Silence White 2013”-д оролцохоос илүүтэй сонирхож үзсэн гэсэн. Ямар санагдсан бэ?
-Гоё санагдсан. Монгол охидууд их үзэсгэлэнтэй залуучууд нь ч гэсэн их нээлттэй юм билээ. Бид нар хамтлагаараа цагийг маш зугаатай өнгөрүүлсэн. Тэнд бид нар их хөгжилтэй байсан алкахол бүжиг гээд бүгд л таалагдсандаа. Мэдээж алкахол олж уухад их хүндрэлтэй байсан ч урилгатай ширээн дээр сууж байсан болохоор тэр бол нээх асуудал болоогүй.
-Хамтлаг нилээд залуухан юм хэдээс хэдэн насны хүмүүс вэ?
-Ер нь бол 23-30 насны залуучууд байдаг.
-Хамтлагийн гишүүд бүгд гэр бүлтэй юу?
-Үгүй манай хамтлагийн Felex л найз охинтой бөгөөд түүнтэйгээ их удаан үерхэж байгаа. Бусад нь бол ганц бие.
-Их завгүй хөтөлбөртэй явдаг болохоор та нар найз охины талаар бодолгүй явна уу?
-Бид нар маш олон газраар явж нилээдгүй олон арга хэмжээнд оролцдог учраас нэг газраа удаан байдаггүй болохоор энэ тал нь их нөлөөлдөг байх.
-Бөмбөр тоглох та нарын сонирхол юм уу? Эсвэл ажил юм болов уу?
-Ажил. Мөн бас үүндээ ч дуртай энэ мэргэжилээрээ цаашдаа олон жил хамт байж олон уран бүтээл хийнэ гэж найдаж байгаа.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цагаараа аль болох их унтдаг даа. /инээв/ Бас кино үзэж бөөнөөрөө пиво уух дуртай тэр нь л бидний чөлөөт цаг юм даа. Гэхдээ их амрах цаг зав ховорхон доо. Ази болон Европод парти болон баярын арга хэмжээнүүдэд оролцдог. Ялангуяа зуны улиралд их завгүй байдаг. Чөлөөт цагаараа ч бөмбөрөө тоглодог.
-Их олон газар явдаг гэлээ? Ер нь ойролцоогоор хичнээн орноор явсан бэ?
-Олон орноор явсан бид нарын гадаад паспортыг харахад л хангалттай байхаа. Гадаад паспортын хуудас дуусч байгаа сүүлийн хуудсан дээр Монголын визийг даруулсан.
-Олон газраар яваад олон шоунд оролцдог гэлээ. Нэг шоунд оролцоход хичнээн ам.долларын хөлстэй ажилладаг вэ? Хэрэглээнд чинь хүрэлцдэг үү?
-Нэг арга хэмжээнд оролцоход 7000 австрали доллар байдаг. Гэхдээ бид нарт үнэ хөлс нээх чухал биш манай хамтлагийнхан хамтдаа байж аялж бас суралцдаг.
-Хамтлагийн гишүүд ер нь ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ? Эсвэл суралцдаг уу?
-Манай хамтлагийнхан сурдаггүй бүх амьдралынхаа туршид бөмбөр тоглож байгаа цаашдаа ч тоглох бизээ. Түрүүн хэлсэнчлэн маш завгүй байдаг.
-Хэдэн наснаасаа анх бөмбөр тоглож эхэлцгээсэн бэ?
-Ихэнх нь долоо настайгаасаа тоглож эхэлсэн байдаг. 14 настайгаасаа хойш бөмбөрийг тоглож сурсан хүн ч бий.
-Монголд ирэхээсээ өмнө Монгол орны талаар хэр их мэдээлэлтэй байсан бэ?
-За бараг судлаагүй ээ зүгээр зураг их үзсэн. Зураг болгон дээр Монгол гэр болон адуу мал их байсан болохоор тэр л мэдээллээр ирсэн дээ. Харин ирсэн чинь байдал маш өөр байсан машин ихтэй зам нь түгжрээтэй байхыг хараад их гайхсан шүү.
-Монголын үндэсний том баяруудын нэг Наадам саяхан болоод өнгөрсөн та бүхэн уг баярын талаар ямархуу сэтгэгдэлтэй байна вэ?
-Наадам гэж сонссон боловч бид дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Харин хуушуур идсэн бөгөөд их амттай байсныг энэ дашрамд хэлэхэд таатай байна. Хуушуур их амттай байсан шүү.
Эдгээр залуучуудтай уулзахад их нээлттэй байгаа нь анзаарагдсан бөгөөд манай залуучуудаас төдийлөн ялгараад байхааргүй санагдлаа. Хэдийгээр монголд цөөн хоног байсан тэдний хувьд наадмын талаар сайтар мэдээлэлгүй байсан бөгөөд ямартай ч хуушуур их амттай байсан гэдгээ дахин дахин хэлж байсан юм. Завгүй бөмбөрчид энэ долоо хоногоос Европ тивийг зорих ажээ.