Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 15/ 4,509 тоот арилжаагаар 39,124,555 төгрөгийн үнийн дүн бүхий 113,610 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ тендерийн саналын болон багцын арилжаа хийлгүй энгийн арилжаа хийсэн байна. ТОП-20 индекс14,520.96 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 49.22 нэгжээр өссөн үзүүлэлт бол зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 450 гаруй тэрбум төгрөг байлаа.
Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудын арилжсан хувьцааны тоо ширхэг, үнийн дүнг танилцуулж байна.
У.БОЛОР