&#34Эрдэнэт наадам 2013&#34 фото агшин

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

&#34Эрдэнэт наадам 2013&#34 фото агшин

Үндэсний их баяр наадам Хүннү гүрний 2222 , Ардын хувьсгалын 92 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам сайхан боллоо. Энэ жил манай аймаг эхний хагас жилийн байдлаар аж үйлдвэрийн салбарт 482,6 тэрбумын төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 630,8 тэрбум төгрөг буюу 448,4 сая ам, долларын гадаад худалдааны бараа эргэлт хийсэн байна. Манай газар тариаланчид газар тариалангийн үйлдвэрлэлийн эрчимт хөгжлийн гол үзүүлэлт болох нэг га-гаас авах ургацын хэмжээгээр улсдаа тэргүүлдэг билээ. Энэ жилийн наадамд Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хамгаалалтын малгай, өвдгөвч тохойвч зэргийг заавал өмссөн байх шаардлага тавьж ажилласан байна. Мөн морь барианы газар болон Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд явуулын хогийн сав ажиллаж байлаа.









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж