Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаантай

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцийн байранд нээлттэй болно.

Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус, тус танилцуулж, гишүүдийн асуултад хариулах журам тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд оруулна гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд … танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулсан” зэргээр уг хуулийн зарим зүйл заалт заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дээрхи дүгнэлтийг Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2010 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 22 дугаар тогтоол гаргасан тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэйгээр зарлажээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж