Баярын үеэр 28 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Баярын үеэр 28 дуудлага иржээ

Баяр-Наадмын өдрүүд буюу 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд тус цагдаагийн газар нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 28 дуудлага иржээ. Үүнээс Гэмт хэргийн шинжтэй 6 мэдээлэл. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 6 бүртгэгдсэнээс Бусдын бие мах бодид гэмтэл учруулах-1, Золгүй учрал-1, Тээврийн хэрэслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг -2, Галын хэрэг-2 бүртгэгдсэн байна.

2013/07/09-ний өдөр. Гэмт хэрэг гараагүй.

2013/07/10-ны өдөр. Золгүй учрал-Орхон аймаг Баян-Өндөр сум "18-н карьер"-ийн хажуугийн тогтсон усанд 1993 онд төрсөн, 20 настай Д овогтой Б, Д овогтой Ц нар усанд сэлэх гэж ороод живж нас барсан байна. Осол-Цагаанчулуут багийн "Жаст ойл" ШТС-ны зүүн талд Марк-2 1927 ОРО, Тоёта-Кроун 0139 ОРО машинууд мөргөлдөж дотор нь сууж явсан иргэн Д, О нар гэмтсэн хэргүүд тус тус бүртгэгдсэн.

2013/07/11-ний өдөр. Гэмт хэрэг гараагүй.

2013/07/12-ны өдөр. Галын хэрэг-2. 1. Баруун Дэнжийн 4-Б-23 тоотод оршин суух иргэн Н 3х4 хэмжээтэй модон байшин цахилгааны утаснаас болж шатсан. 2. Жаргалант сум Тариачдын 14 тоотод оршин суух иргэн Ц  монгол гэртээ гал түлж орхиод гарсан байснаас гал гарч гэр нь шатсан. ЗТ Осол-Зээлийн 1-81 тоотод оршин суух иргэн Г сууцны байшингийн ар талаас 56-76 орх дугаартай цагаан өнгийн машиныг Б согтуугаар жолоодож яваад мөргөж ханыг нь нураасан. Бусдын бие мах бодид гэмтэл учруулах-Уртын гол 8 тоотод оршин суух иргэн Н Их залуу хабитатын замд үл таних хүмүүст зодуулан гэмтэл авсан хэргүүд тус тус бүртгэгджээ.

Бүртгэгдсэн 6 хэргийг баг тус бүрээр нь авч үзвэл: Бусдын бие мах бодид гэмтэл учруулах-Их залуу Хабитатад, Золгүй учрал-Орхон аймаг Баян-Өндөр сум "18-н карьер"-т, Тээврийн хэрэслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг-Цагаанчулуут ба Зээл багуудад, Галын хэрэг-Баруун Дэнж ба Жаргалант суманд тус тус бүртгэгджээ.

Дээрхи хугацаанд нийт 73 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 35-г илрүүлсэн байна. Мөн архидан согтуурч, биеэ авч явах чадваргүй болсон 60 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж