Жараад оны эрин эргэн ирж байна. Загварын ертөнцөд график принтүүд ба минимализм, миний банзлууд, ботфорт гутлууд, хурц тод сумнууд, өтгөнөөр будагдсан нүд дахиад л давамгайлж эхэллээ. Сексийн хувьсгалын гэх тэр эринд бүгд дурлах хандлага үс засалтыг ч тойрсонгүй. Үсний стилистүүд Твигги маягаар үсээ засуулж, Брижит Бардо шигээр үсээ янзлахыг охид бүсгүйчүүдэд санал болгож байна. Самуунт жараад оны гоо сайхны стилийн хамгийн чухал болоод байгаа үс засалтын тухай одоо ярьцгаая.
Жараад онууд зөвхөн сексийн эрин ч биш бас сансрын цөмрөлтийн үе байлаа. Тэр үеийн үсчиний ухаан санааг футурист өнгө аяс эзэмдэн минимализм, илүү дутуу зүйлгүй шилдэг бүтээлүүдээ геометрийн бүхий л хуулийн дагуу хийж байсан юм. Хит болоод байсан хэрэлдүүлэн самналт ба лакны тусламжтайгаар хамгийн богино үсийг хүртэл овооруулан томсгож байлаа. Геометрийн каре гэх үс засалтыг алдаршуулагч нь богино банзлын дизайнч Мэри Каунт болсон юм.
Жараад оны гоо сайхны онгодод орсон өнөөгийн үс засалт нь геометрийн зөв хэлбэрт үндэслэгдсэн тод томруун геометрийн каре болж байна. Тайралтын нямбай шугам, чөлөөтэй унжих элдэв туг үсгүйгээр хийгдсэн байх ёстой болж байна. Челкийг хазгай шугамаар тайран, үсийг хоёр талд нь тэнцүүгээр үлдээх туршилтыг ч стилистууд хийж эхэллээ.
Жараад онуудын стилийн каре нь үсний уртын тодорхой хэмжээнд баригдах ёстой. Үсний урт нь шанааны овгороос арай доогуур, чихний уужийг бараг хаасан байвал таарна. Нарийнхан өтгөн үстэй хүмүүст хамгийн тохиромжтой үс засалт бөгөөд нүүрний ямар ч хэлбэрт тохирдог. Нариийн нямбай минимал look-ийг халуун хайчаар үсээ эргүүлэх ажиллагаагаар сайжруулж болно. Мөн түүнд үсний гурвалжин алчуур эсвэл туузаар чимэг хийвэл дэгжин харагдана. Геометрийн каре үс засалтаар Виктория Бекхэм, Рианна, Кейт Босуорт, Николь Ричи нар гангараад авсан гэнэ. Энэ энгийн үс засалт, жараад оны стилийг жинхнээр нь хэрэглэж байгаа хүнээр франц жүжигчин бүсгүй Марион Котийяр нэрлэгдээд байна.
Урт хэмжээнээс богиныг илүүд үзэх нь жараад онуудын гол хандлага байсан юм. Богино банзал нь эрэгтэй хүүхдийн үс засалттай зэрэгцээд л явж байлаа. Хожим нь эринийхээ нүүр царай болсон домогт Твигги анх удаагаа «пикси» (англ. pixie) гэж нэрлэгдсэн үс засалтын шинэ загварыг гаргаж ирсэн билээ. Энэ стиль нь гоо үзэсгэлэн төгс залуу хүний дүрийг тодруулж өгсөн юм. Эмэгтэй хүний дүрийн дур булаам хүүхэмсэг эмэгтэйчүүдийн оронд унисекс стилийн өсвөрийн насны охид гарч ирсэн билээ. Шинэ гоо сайханд «пикси» үс засалт хамгийн таарсан гэж болно. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн хүлээн зөвшөөрөгдсөн шүтээнүүд болох Миа Фэрроу, Одри Хепберн нар хүртэл урт үснээсээ нилээдгүйгээр тайруулан энэ стильд автаж байсан түүхтэй.
Пикси гарч ирсэн цагаасаа хойш чухал байсаар ирэв. Сүүлийн хэдэн улирлын турш стилистүүд жараад онуудын шүтээн байсан үс засалтыг ээлж дараалан сэргээж ирлээ. «Гарри Поттер» цуврал кинонуудынхаа дараа залуу жүжигчин бүсгүй Эмма Уотсонурт сайхан үснээсээ салан богино засалтыг илүүд үзэх болсон. Түүний жишээгээр Шарлиз Терон, Энн Хэтэуэй нар явлаа. Тухайн цагтаа Кейт Мосс, Рианна, Николь Кидман, Мишель Уильямс нар пиксийгээр гангалж иржээ. «Агуу Гэтсби» киноны од Кэрри Малиган ийм үс засалтад кино зураг авалт эхэлтэл үнэнч явлаа.
«Пикси» үс засалт тэр болгонд таараад байдаггүй. Энэ үс засалт нь шанаа, хүзүү, эгэмд анхаарал хандуулдаг учир нүүрний хэлбэр зөвтэй хүнд их тохирно. Энэ хувилбарыг гель, лак хэрэглэн гоёлын арга хэмжээний болгож болохоос гадна гараараа самнаж өрвийлгөөд өдөр тутмын стильд оруулж болдог сайн талтай.
Сексийн эриний хүчтэй нөлөө эргэн сэргэж байгаа ч үсчид ажиллагаа ихтэй, хүүхэмсэг харагдуулах стилийг бас л орхиогүй байгаа. Гэхдээ цаг үеийн шаардлагаар экстремал ширэлүүлэн самналт, хэлбэрлэг туг үсний янзлалт аргагүйн эрхэнд эргэн ирж байна. Тухайн цагтаа энэ самналтын дараа эмэгтэйчүүд толгой дээрээ Пизаны цамхгийг босгохоос буцахгүй хэтрүүлж байлаа.
Богино үсээ хүртэл самнаад л янзалдаг байв. Тийм янзлалтын үлгэр жишээ нь «артишок» гэж нэрлэгдсэн үс зассалтай Элизабет Тейлор болсон байв. Ширэлдүүлэн самнах, туг үснүүд нэгэн үс янзлалтад зэрэгцэн байлаа. Том овгор болгосон самналттай, ар тийшээ эргэн цагирагласан үсэтэй ер бусын өндөр үс засалтад тэр цагийн сексийн бэлгэдэл Брижит Бардо дуртай байжээ. Тэр өнөөдөр ч тийм дэгжин янзлалтад үнэнч хэвээр байгаа.
Үс засалтын хамгийн алдартай хувилбарууд нь «бөмбөг», «зөгийн үүр» эсвэл «хала» буюу маахуур талхны нэрээр нэрлэгдсэн байжээ. Энэ улиралд дахиад л тийм стиль чухал болж байна. Женнифер Лопес, Марион Котийяр нар хэмжээ ихтэй хиймэл үсний тусламжтайгаар толгойдоо үсээ овоолсон Ева Лонгория, Бейонсе хоёр “зөгийн үүрийг” илүүд үзсэн бол Рози Хантингтон-Уайтли үсээ овоолгон ороож, челка самнасан байна. Бидний ээж нар эдгээр хувилбаруудыг хэрхэн бүтээхийг сайн мэднэ дээ.
Алдар цуутнууд, XVII зууны үеэр хаадын хүрээнд алдартай байгаад өнгөрсөн зууны жараад оноор дахин сэргэсэн буффон-стайл эргэн ирж буйг баяртайгаар хүлээн авч байна. «Даунтон их шавийн хушуу» олон ангит киноны од Жоанн Фроггат буффон стилийн үлгэр жишээг харуулж байгаа. Хэдэн улирлын турш Адель үсээ ширэлдүүлэн самнаж овойлгоор ирлээ.
Эх сурвалж: “”Four seasons melody”